Чикаго орчимд амьдарч буй монгол лам нар XVII жарны гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Битүүний засал номыг 2 дугаар сарын 17-ны өдөр, Шинэ оны засал номыг 2 дугаар сарын 28-ны өдөр хурлаа.
Сүсэгтэн олондоо номын хишиг хайрласан монгол лам нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, шашин номын ариун үйлс нь арвижин батжихын ерөөл дэвшүүлье.




