Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүд Нью-Йорк хотод төвтэй Халимаг Өв Соёлын Төвийн Ерөнхийлөгч Е.Валетоватай 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр цахим уулзалт хийж, хоёр ашгийн бус байгууллагын хооронд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Хоёр байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл төстэй тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх, агуулгыг нь тэлэхэд ойр хамтран ажиллахаар тохиролцож, Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Халимаг Өв Соёлын Төвийн талаарх нэмэлт мэдээллийг https://www.kalmykheritagecenter.com/ вэбсайтаас авах боломжтой.

Scroll to Top