“Illinois Humanities” байгууллагаас Монгол Өв Соёлын Төвийн үйл ажиллагааны урсгал зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10,000 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлснийг та бүхэндээ мэдээлэхэд баяртай байна.
Тус байгууллагатай байгуулсан буцалтгүй тусламжийн гэрээний дагуу Монгол Өв Соёлын Төв нь Монгол өв, соёлыг түгээн дэлгэрүүлэх, өөрийн коммюнитид үйлчлэх чадавхаа бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад явцад хуримтлагдсан, хамгийн тулгамдсан урсгал зардлыг төлөхөд энэхүү тусламжийн мөнгийг ашиглах юм.
Байгууллагдаад удаагүй байгаа манай байгууллага бэхжих, үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд цагаа олсон, сэтгэл харамгүй тусламж үзүүлсэн “Illinois Humanities” байгууллагад Монгол Өв Соёлын Төв чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
“Illinois Humanities” байгууллагыг дэмжиж, тус байгууллагын шугамаар хэрэгждэг олон чухал хөтөлбөр хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж ирсэнд мужийн Ерөнхий ассамблейд мөн тусгайлан талархал илэрхийлье.
“Illinois Humanities” байгууллагын талаарх мэдээллийг https://ilhumanities.org/ вэбсайтаас авах боломжтой.