Чикаго орчимд амьдарч буй шатар сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Чикагогийн монголчуудын нээлттэй тэмцээн”-ийг “Chicago Mongols Chess Club” -тай хамтран 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
3 насны ангилалд 32 шатарчин ур ухаанаа уралдуулан өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Х.Аюур, Г.Хүлэгү, Б.Одбаяр, А.Арустамян нар,
14 хүртэлх насны ангилалд М.Бишрэлт, О.Төгсцогт, Б.Золбаяр нар, насанд хүрэгчдийн ангилалд Л.Очирбат, Х.Жадамба, Гэрэлт-Од, И.Ядамсүрэн нар шагналт байруудыг эзэлж, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээний үеэр ахмад шатарчин Х.Жадамба Монгол өв соёлын төвд монгол шатар бэлэглэв.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шатарчдаддаа талархал илэрхийлье





