АНУ-д хийсэн аялан тоглолтоо өндөрлөж буй Монгол Улсын Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, дуучин Д.Жаргалсайхан 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Өв Соёлын Төвд зочилж, Төвийн Удирдах зөвлөл, менежментийн багийн гишүүд, Төв дээр урлаг, спортын үйл ажиллагаа явуулдаг багш, дасгалжуулагч нартай уулзлаа.
Тэрээр хилийн чанадад амьдарч буй монголчуудын дундаас анх удаа өөрийн гэсэн Төвтэй болж буйд Чикаго орчмын монголчуудад баяр хүргэж, хамтлагийнхаа нэрийн өмнөөс Монгол Өв Соёлын Төвд хандив, бэлэг дурсгалын зүйлс гардуулж, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.


