МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Өв Соёлын Төв Удирдах зөвлөлийн хурлаа 1 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар Төвийн 2024 оны үйл ажиллагааны талаарх тайланг хэлэлцэж, Төвөөс зохион байгуулж ирсэн үйл ажиллагаа, засвар тохижилт, санхүүгийн байдал, өмчлөх эрхийн гэрчилгээ салгалт /deed/-ын явц байдлын талаар холбогдох УЗ-ийн гишүүдийн танилцуулгыг сонсч, 2025 оны үйл ажиллагааны чиглэл зорилтоо тодорхойллоо. Мөн хурлаас Төвийн дүрэмд заасны дагуу менежментийн багийг бэхжүүлж, Төвийн менежерээр Д.Сарантунгааг, менежментийн багийн гишүүнээр Ц.Энхцэцэг нарыг томилов.

Иймд, Төв дээр зохион байгуулагдах аливаа үйл ажиллагааны зохицуулалт, түрээсийн талаар болон гомдол, санал, хүсэлтээ менежер Д.Сарантунгаа /гар утас: (224) 284-9699/-тай шууд холбогдож ажиллана уу.

Scroll to Top