Шинэ тутам өсөн хөгжиж буй Монгол Өв Соёлын Төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг дэмжиж Монголын Урчуудын эвлэлийн зураач Т.Баатарцогт 2024 онд өөрийн зурсан “Шинэ нутаг” /Говь-Алтай аймаг, Цогт сум/, “Ардын авьяастан хүүхдүүд” зотон тосон зураг, эсгий урлаач А.Баасансүрэн 2024 онд урласан “Чоно” эсгий зургаа тус тус дээж болгон өргөн барив.
Эдгээр уран бүтээлүүдийг Монгол Өв Соёлын Төвийнхөө хананд хүндэтгэлтэйгээр байршууллаа.
Монгол өв соёлоо хадгалан өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх Чикагогийн монголчуудын санаачилгыг дэмжин тусалж буй дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй элэг нэгт монголчуудаа энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье.
Зураач Т.Баатарцогт, эсгий урлаач А.Баасансүрэн нартаа тусгайлан талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэхийн хамт Чикаго хотноо учран золгохын ерөөл дэвшүүлье.


