Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Монгол Өв Соёлын Төвд зочлов.
Элчин сайд Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөл, менежментийн багийн гишүүд болон тус Төв дээр сургалт явуулдаг “Монгол мэдлэг” сургууль, “Тэнгэр хуур” үндэсний хөгжмийн сургалтын төв, “Хүчтэн” үндэсний бөхийн дэвжээний багш нар, монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Төв байгуулах санаачилгыг эхнээс нь дэмжиж ирсэн, Төвийн байрны худалдан авалтын төлбөрийг дуусгахад зориулж хувиасаа 500 ам.долларын хандив өргөсөн Элчин сайд Ө.Батбаяр Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.



