Монгол өв соёлын уламжлалын тод илэрхийлэл болох Цагаан сарын баярын ач холбогдол, билэгдлийн талаар америк найз нөхөддөө таниулж, өв соёлын онцлогоо сурталчлах зорилгоор “Tsagaan Sar: Mongolian Lunar New Year Celebration” арга хэмжээг “Монгол Мэдлэг” сургуультай хамтран 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Иллинойс мужийн Күүк дүүргийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Бриттон тус арга хэмжээнд хүндэт зочноор оролцлоо.


