“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг Чикаго хотноо салбараа нээгээд байгаад Монгол Улсын “Ачинскай” ХХК-ийн АНУ дахь салбар Achinsky construction LLC компани дэмжиж, “АЛТАН ГЭРЭГЭ”-т хандивлагчаа баталж, Төвийн хандивын дансанд хандиваа шилжүүллээ. “Ачин Скай” ХХК-ийн зөвлөх Л.Сансартуяа болон компаний хамт олонд гүн талархал илэрхийлэхийн хамт, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлээд буй Та бүхний бизнес улам бүр өргөжин тэлэхийг хүсэн ерөөе.
Хандивын ангиллыг дараах холбоосоос үзнэ үү. https://mongolianheritagecenter.org/khandiv-angilal/
