MONGOLIAN HERITAGE CENTER HOLDING, INC., ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ АВЛАА

Lumigarnet USA, Inc., компанитай байгуулсан үл хөдлөх хөрөнгийг “Худалдах-худалдан авах Гэрээ”-ний дагуу Mongolian Heritage Center Holding, Inc., 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа төлбөрөө төлж Closing хийн ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ /DEED/-гээ шилжүүлэн авлаа.

Өнөөдрөөс эхлээд тус байранд “Монгол Өв Соёлын Төв” албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх нөхцөл бүрдсэн тул тус байрыг Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд ашиглах, түрээслэх сонирхолтой хувь хүн, байгууллагууд Төвийн менежмэнтийн багтай холбогдоно уу.
Холбоо барих: Менежер Ч.Сэлэнгэ
И-мэйл хаяг: [email protected]

Ийнхүү дэлхийн томоохон хотуудын нэгэнд “МОНГОЛ” тодотголтой том байртай болж байгаа нь Чикагогийн монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Энэхүү суурийг тавихад бодит хувь нэмрээ оруулж ХАНДИВ өргөсөн, үйл ажиллагаагаараа дэмжиж тусалсан нийт хандивлагчиддаа ГҮН ТАЛАРХАЛ илэрхийлье.

ХАНДИВЫН АЯН 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх тул дор дурдсан төлбөрийн платформуудыг ашиглан ХАНДИВ өргөж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг дахин УРИАЛЖ байна. Өнөөдрийн Таны оруулсан ХАНДИВ, ХУВЬ НЭМРЭЭР үр хойчис тань үргэлжид БАХАРХАНА гэдэгт итгэлтэй байна.

Даяаршлын хувьсал дунд ондоошин орших Монгол өв соёлоо эрхэмлэн авч үлдэх, өвлүүлэн таниулах эрхэм үйлсэд одоогоор 380 хандивлагч нэгдэж $120,313 хандивлаад байна.

Дансаар шилжүүлэх
Bank: US Bank
Account name: Mongolian Heritage Center
Account number: 199379568009

Zelle-гээр шилжүүлэх
Phone number: +1 (847) 971-1179
Name: Mongolian Heritage Center

GoFundMe холбоос
https://gofund.me/2c47d4e7

PayPal -аар
Name: Mongolian Heritage Center

Zeffy холбоос
https://www.zeffy.com/…/74fa3836-3a84-4b10-846f…

Similar Posts