“МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА 

 2023 оны 11дүгээр сарын 14-ний өдөр Чикаго хот 

 АНУ-ын төвийн бүсийн монгол иргэдийн үүсгэл санаачилгаар монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг хангах, хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээх, заан сургах, монгол амин чанарыг бэхжүүлэх эрхэм зорилготой Чикаго хоторчимд төвтэй “Монгол Өв Соёлын Төв”(“Mongolian Heritage Center”) албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлээд  байгаа билээ.  

Төвийн Удирдах зөвлөлд 3  хүртэлх гишүүнийг нэмэх боломжтой байгаа тул хамтран ажиллах сонирхолтой хүмүүс холбогдоно уу.  

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн нь а/ Удирдан манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх; б/ Жил бүр Удирдах зөвлөлийн гишүүний татварыг төлөх  чадамжтай байх шалгууртай бөгөөд сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү.  Үүнд: 

  1. Нэр дэвшигчийн товч намтар /Хавсралт 1:/
  2. Удирдах зөвлөлийнгишүүнд нэр дэвшигч бичгээр гаргасан Баталгаа /Cover letter/ /Хавсралт 2:/
  3. Гэмт хэргийн холбогдолгүй байх. 
  4. Хууль, санхүү, татварын мэргэжилтэй, ашгийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. 

Холбогдох материалыг .pdf хэлбэрээр [email protected] хаягаар 2023 оны 11дүгээр сарын 21-ний Мягмар гарагийн 16.00 цагийн  дотор ирүүлнэ үү. Холбоо барих утас: 773-816-7272  /09.00-17.00 цагийн хооронд/

Scroll to Top