“Монгол Өв Соёлын Төв”-ийн Зөвлөхүүдийн зөвлөлийн
үйл ажиллагааны дүрэм

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар батлагдав.

Нэг. Нийтлэг үндэслэл

“Монгол Өв Соёлын Төв” /цаашид “Төв” гэх/ нь АНУ-ын баруун төвийн бүсэд амьдарч буй монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг хангах, хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээх, заан сургах, монгол амин чанарыг бэхжүүлэх чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөө тогтмол үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага /Non For Profit Corporation/ мөн.

Хоёр. Зөвлөхүүдийн зөвлөлийн бүтэц, орон тоо, зохион байгуулалт

2.1 Зөвлөхүүдийн зөвлөл нь 11 хүртэлх гишүүнтэй байж болно.
2.2 Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнийг Удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 3 жилийн хугацаагаар сонгоно.
2.3 Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнийг өөрийнх нь саналаар дахин 3 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.
2.4 Зөвлөхүүдийн зөвлөлийн хурлыг жилд 1-ээс доошгүй удаа хийнэ.
2.5 Төвийн Удирдах зөвлөл болон Зөвлөхүүдийн зөвлөлийн хамтарсан хурлыг жилд 1ээс доошгүй удаа зохион байгуулж байна.

Гурав. Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүний эрх, үүрэг

3.1 Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн нь Төвийн дүрэм, түүнд нийцүүлсэн Төвийн бусад дүрэм, журмыг удирдлага болгон ажиллана.
3.2 Гишүүн нь Төвийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргаж, зөвлөмж өгнө.
3.3 Төвийн үйл ажиллагаатай холбоотой санал, зөвлөмж, алдаа, дутагталтай холбоотой мэдээллийг Төвийн Удирдах зөвлөлийн даргад шууд танилцуулах эрхтэй.
3.4 Зөвлөхүүдийн зөвлөл нь Төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд Төвийг төлөөлөхгүй.

Дөрөв. Төвийн эрх, үүрэг

4.1 Зөвлөхүүдийн зөвлөл, түүний гишүүнээс өгсөн санал, зөвлөмжийг Төв нь үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхийн төлөө эрмэлзэн ажиллана.
4.2 Төвийн менежер өдөр тутмын үйл ажиллагаа, аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээний талаар Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүнтэй шууд харилцаж, санал зөвлөлгөө, дэмжлэг туслалцаа хүсч болно.

Тав. Бусад

Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн болон Төв нь энэхүү дүрэмд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэг хариуцлага хүлээхгүй.