Хандив

“Монгол Өв Соёлын Төв”

Даяаршлын хувьсал дунд ондоошин орших Монгол өв соёлоо эрхэмлэн авч үлдэх, өвлүүлэн таниулах эрхэм үйлсэд нэгдэцгээе.

Энэхүү эрхэм үйлсэд өртөөлөн хөтлөх “Монгол Өв Соёлын Төв” /”Mongolian Heritage Center” (MHC)/ ашгийн бус байгууллага АНУ-ын төвийн бүсэд амьдран суугаа иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулсныг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар идэвхитэй дэмжин ажиллаж байгаа билээ.

“Монгол Өв Соёлын Төв” тогтмол үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө худалдан авах ХАНДИВЫН АЯН-д нэгдэж хувь нэмрээ оруулахыг нийт Монголчууддаа уриалж байна.

Даяаршилд ондооших Монгол ур ухаанаа өвлүүлэн таниулах үйл хэрэгт Таны хувь нэмэр хэмжээлшгүй байх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай