“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг Чикаго хотноо байгуулагдаад удаагүй байгаа Great Journey Corp. компани дэмжиж, хандив өргөн “АЛТАН ГЭРЭГЭ”-т хандивлагч боллоо. Тус компанийн захирал Б.Буман-Эрдэнэ хэлэхдээ “Монгол үр хүүхдүүдийн төлөө, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн төлөө”хэрэгжүүлж байгаа энэхүү төслийг манай гэр бүл дэмжиж хандив өргөлөө” гэлээ. Ийнхүү “Монгол Өв Соёлын Төв”-ийн төслийн хандивын хэмжээ 100 мянган ам.долларыг давлаа.
