МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВИЙН ХӨГЖМИЙН ӨРГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Дэлхий даяарх олон монголчуудын мөнгө санхүү, эд материал, үйл ажиллагаа, сэтгэл санааны дэмжлэгээр хэрэгжиж буй Монгол Өв Соёлын Төвийн байрыг худалдан авах, барилга засвар, тохижолтод сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж буйн тод жишээ болж Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Балдандорж агсны үр хүүхдүүд Монгол Өв Соёлын Төвийн Хөгжмийн өргөөг тохижуулж албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул бөгөөд Монгол Өв Соёлын Төвийн Удирдах Зөвлөлийн дарга Т.Батцэцэг, Балдандорж гуайн үр хүүхдүүдийг төлөөлж Б.Бүрэнжаргал, “Тэнгэр хуур” морин хуурын чуулгын удирдагч А.Бат-Очир нар үг хэлж, сэтгэгдлээ илэрхийллээ.

Scroll to Top