“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын 2 дугаар сарын 13-ны өдөр “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг “Худалдах-худалдан авах Гэрээ”-г Lumigarnet USA, Inc., компанитай урт хугацааны яриа хэлцэл явуулсны үр дүнд байгуулсныг Та бүхэндээ мэдээлэхэд таатай байна. Ийнхүү гэрээ байгуулагдсанаар Чикагогийн монголчууд бид өөрсдийн гэсэн соёлын төвтэй болох хүсэл мөрөөдөл биелэхэд бодитоор нэг алхам урагшиллаа.
Гэрээнд худалдан авагч талыг төлөөлж Иллинойс мужид бүртгэлтэй Mongolian Heritage Center Holding, Inc., түншлэл /TRUST/ гарын үсэг зурав. Уг түншлэлд “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллага болон монгол эзэдтэй iCodice LLC, Silkroad Global Inc., компаниуд багтаж байгаа юм.
Mongolian Heritage Center Holding, Inc., 2 дугаар сарын 16-ны өдөр Сlosing хийж, урьдчилгаа төлбөрөө худалдагч талд төлснөөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх /deed / Mongolian Heritage Center Holding, Inc.,-гийн нэр дээр шилжинэ.
Бид өмчлөх эрхээ авсны дараагаар Deed салгах /pin хуваах/ үйл явцыг эхлүүлэх бөгөөд энэхүү үйл явц дууссанаар тус байрны 1, 2 дугаар давхар “Монгол Өв Соёлын Төв”-ийн өмчлөлд бүрэн шилжих болно.
Уг Гэрээнд зааснаар, байрны үлдэгдэл төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх 7 сарын хугацаанд хоёр хуваан төлөх тул энэ хугацаанд ХАНДИВЫН АЯН үргэлжилнэ. Иймд, суугуул орондоо өөрийн үндэстний түүх, өв соёлоороо бахархан нэр төртэй амьдрах таатай боломжийг олгох алс хэтийн ач холбогдолтой төсөлд өөрийн боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг Чикаго орчимд амьдран суугаа нийт монголчууддаа дахин УРИАЛЖ байна.