ПРОСПЕКТ ХАЙТС ХОТЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг Иллиной мужийн Проспект хайтс (Prospect Heights) хотын дарга Патрик Ладвигсен тэргүүтэй хотын удирдлагатай 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Консулын зүгээс Чикаго орчим дахь монгол коммюнитигийн талаар танилцуулж, Монгол Өв Соёлын Төв ашгийн бус байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг тус хотод худалдан авахаар ажиллаж буй талаар мэдээлж, холбогдох зөвшөөрлүүдийг авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Проспект хайтс хотын удирдлага АНУ дахь монголчуудын хамгийн том коммюнити өв соёлоо сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготой төвийг тус хотод нээхээр төлөвлөж буйд баяртай буйгаа илэрхийлж, боломжтой дэмжлэгийг үзүүлж идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Scroll to Top