“Чикаго орчмын монголчуудын холбоо”, “Монгол Арт” ашгийн бус байгууллагуудаас санаачилж, “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-д дэмжлэг үзүүлэн ХАРШИЙН ТӨВ ШИНЭ ЖИЛ-ийн баярын цэнгүүнийг хамтран амжилттай зохион байгууллаа.
Шинэ жилийн цэнгүүнийг дэмжиж, хамтран ажилласан “Чикаго орчмын монголчуудын холбоо”-ны тэргүүн Б.Цэрэнбат, “Монгол Арт” ашгийн бус байгууллагын тэргүүн Ш.Хулан, Д.Энхтөр ахлагчтай “Chicago City Band” хамтлаг, хөтлөгч Э.Батцэцэг, Д.Баясгалан /Тэмка/, Монгол Улсын СГЗ С.Гантөмөр, МУГЖ Н.Батцэцэг, морин хуурч СТА А.Даваазориг, морин хуурч СТА Б.Отгонбаатар, дуучин Т.Үүрийнтуяа, Т.Дөлгөөн, Н.Гантулга, Г.Нарангэрэл, “Хар тас” хамтлагийн дуучин Ганбат, бүжигчин Төрөө, дуучин ВХ, DJ Л.Бямбадорж, Л.Ариунтунгалаг багштай “Би Чадна” охидын бүжгийн хамтлаг, цэнгээнт бүжгийн бүжигчид СТА З.Энхзул, Д.Маралгуа, Туул, А.Цог, Э.Нандинцэцэг, Отгонхүү, хийлч М.Тэмүүжин, М.Имүүжин, үйлчилгээнд ажилласан Г.Гэрэлцэцэг, Ү.Ууганбаяр, Мөнхбат, Б.Бадамцэцэг, М.Бямбадорж, гэрэл зурагчин Г.Анхныбаяр нарт, түүнчлэн хүрэлцэн ирсэн нийт монголчууддаа “Монгол Өв Соёлын Төв”-ийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт уран бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Шинэ жилийн баярын цэнгүүнд тасалбарын орлогоос нийт 3085 ам.доллар хандивт цугларч, цэнгүүний үеэр болсон дуудлага худалдаанаас нийт 1950 ам.долларын орлогыг хандивын дансанд тус тус шилжүүллээ.
Шинэ жилийн цэнгүүнд амт чанартай зоогоор үйлчилсэн С.Ууганбаатар захиралтай “Nomads Mongolian & Korean BBQ Resaurant” 2060 ам.долларын үйл ажиллагааны хандив өргөлөө. Та бүхний цаашдын бизнес улам бүр өргөжин тэлж, монголчуудаа амт чанартай идээ, зоогоор бялхуулж байхыг хүсэн ерөөе.