“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагааг үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн тууштай дэмжин ажиллаж буй Хойд Америк дахь монголчуудын Цахим Өртөө (TUNA) байгууллагаас ХАНДИВЫН АЯН-ыг идэвхижүүлэх санаачилга гаргаж, 2000 ам.доллар хүртэлх үнийн дүнг тэнцүүлэн хандивлах (matching fundraiser) арга хэмжээг 7 хоногийн хугацаатай зарласан билээ. Зарласан хугацаанд тус Төвийн Хандивын дансанд нийт 8046.53 ам.доллар төвлөрсөн тул тус байгууллагаас амласан 2000 ам.долларыг Төвийн Хандивын дансанд шилжүүллээ. Э.Жагдагдорж тэргүүтэй Tsahim Urtuu North America (TUNA) байгууллагын хамт олонд талархал дэвшүүлж, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөн барья.