The Holy Nation Presbyterian сүмийн төлөөлөл “Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад зориулж хандив өргөлөө.
Сүмийн төлөөлөгч хэлэхдээ, “ АНУ нь олон үндэстний улс бөгөөд өөрийн эх хэл, соёлоо үр хүүхэд, хойч үедээ өөрийн заан сургах, өвлүүлэн үлдээх нь үндэстэн бүрийн хувьд чухал учраас монголчуудын энэхүү санаачилга, төслийг манай сүм дэмжиж энэхүү хандивыг өргөж байна” гэв.
Тус сүмийн итгэгч нарт Төвийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.