“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг тууштай дэмжсээр ирсэн American Family Insurance даатгалын компани, Bolor Lochingalsan & Associates Inc., -ийн захирал Л.Болортуяа тус Төвд 3000 ам.долларыг хандивлалаа. Та бүхэнд гүн талархал илэрхийлэхийн хамт, аюул эрсдлээс авран сэргийлж байх ариун үйлс тань үргэлж өргөжин дэлгэрч байхыг хүсэн ерөөе.