Чикаго дахь монгол коммюнитид чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагуудын удирдлага Консулын газарт хуран уулзаж, “Монгол Өв Соёлын Төв” төслийн ажлын явц байдалтай танилцан, цаашид “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж, Төвийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-д нэгдэхийг уриалж гарын үсэг зурлаа.