Шинийн 15-ны их дүйчэн өдрийг тохиолдуулан Чикаго орчмын бурханы шашны сүсэгтнүүдэд зориулсан ерөөл, засал номыг Ловон Р.Алтантитэм, Гэвш Ц.Золжаргал, Гэвш Б.Эрдэнэбат нар “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд уншлаа.
Энэ удаагийн буян номын хурлыг зохион байгуулсан лам нарын зүгээс Төвийн байрыг худалдан авахад зориулан 180 ам.доллар хандивласныг ХАНДИВ-ын дансанд шилжүүллээ.
“Монгол Өв Соёлын Төв”-тэй ойр дотно хамтран ажиллаж буй Chicago Mongolian Buddhist Community-н лам хувраг, сүсэгтнүүдэд талархал илэрхийлж, модон луу жилдээ ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

