Чикаго орчмын монголчуудын ширээний теннисний спортоор хичээллэдэг, ахисан түвшиний тамирчдын дунд зохион явагдсан ОУХМ багш, дасгалжуулагч Долгорын Баяраагийн нэрэмжит тойргийн тэмцээний үеэр ширээний теннисчид маань “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг дэмжиж, тэмцээний хураамж болон спонсороос бүрдсэн 180 ам.доллар хандивыг Төвийн хандивын дансанд шилжүүллээ. Нийт теннисчиддээ Төвийн өмнөөс гүн талархал илэрхийлж, хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэнээс хүчтэй байхыг хүсч, цаашид Та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлье.