ЧИКАГО ОРЧМЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖИМЧИД МОРИН ХУУР БЭЛЭГЛЭЛЭЭ

Чикаго хот орчимд амьдардаг монгол мэргэжлийн хөгжимчид “Уудам Монгол” хэмээх тоглолтыг 2022 онд амжилттай хийж, Монгол Улсынхаа соёл урлагийн хөгжлийн өндөр түвшинг америкийн үзэгчдэд харуулсан билээ.

Монгол үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн мэргэжлийн хөгжимчид маань “Монгол Өв Соёлын Төв” байгуулах санаачилгыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд Төвийн үйл ажиллагаанд амжилт хүсэн “Pegasus” урлангийн морин хуурыг 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлээ.

“Уудам Монгол” төслийн нийт уран бүтээлчдэд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, монгол өв соёлоо илүү өргөн хүрээнд түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!

Scroll to Top