ЧИКАГО ОРЧМЫН МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭГДСЭН ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ы хүрээнд “Chicaco City Band” хамтлагийн дэмжлэгтэйгээр Чикаго орчмын монгол уран бүтээлчдийн хандивын нэгдсэн тоглолт боллоо. Хандивын нэгдсэн тоглолтод Mongolian Circius Entertaiment-ийн Flowers хамтлагийн уран нугараачид үзүүлбэрээ сонирхуулж, морин хуурч А.Даваазориг, Б.Отгонбаатар, төгөлдөр хуурч Б.Алуунгоо, дуучин Т.Үүрийнтуяа, Т.Дөлгөөн, Н.Гантулга, Г.Нарангэрэл нар мөн “Хар тас” хамтлагийн дуучин Ганбат, дуучин ВХ, DJ Баяраа нар ая дуугаа өргөж, энэхүү тоглолтыг зохион байгууллаа.

Нэгдсэн хандивын тоглолтын үеэр Чикаго орчмын монголчуудаас нийт 4020 ам.доллар хандив өргөснийг “Монгол Өв Соёлын Төв”-ийн дансанд байршуулав. Түүнчлэн “Chicago City Band” хамтлаг үйл ажиллагаагаараа “Монгол Өв Соёлын Төв”-ийн ХАНДИВЫН АЯН-д идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж “МӨНГӨН ГЭРЭГЭ”-т хандивлагч болсныг тэмдэглэж, баяр хүргэе.

Энэ удаагийн хандивын нэгдсэн тоглолтыг дэмжин зохион байгуулсан нийт уран бүтээлчид, дэмжин оролцсон нийт монголчууддаа гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Scroll to Top