Чикаго хот орчмын монгол лам нарын санаачилгаар “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд зохион байгуулсан “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сард зориулсан буян номын хурлын үеэр Чикаго орчимд ажиллаж, амьдарч буй монгол иргэд болон Buryat Community in Chicago-гийн иргэдээс өгсөн хандив болон өргөлийн хамт нийт 3345 ам.доллар төвлөрснийг ХАНДИВ-ын дансанд шилжүүллээ. Энэ удаагийн буян номын хурлыг зохион байгуулж үйл ажиллагаагаараа дэмжсэн Chicago Mongolian Buddhist Community-ийн лам нар болох Ловон Р.Алтантитэм, Гэвш Ц.Жанцанхорол, Гэвш Ц.Золжаргал, Гэвш Б.Эрдэнэбат нартаа гүн талархал илэрхийлж, Та бүхний буяны үйлс үргэлжид мөнхжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.