Чикаго хот орчимд монгол хэл, өв соёлын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа олон жил амжилттай явуулж байгаа Н.Уранчимэг захиралтай “Чикаго Монгол Сургууль”, Д.Цэнгэлсан захиралтай “Монгол Мэдлэг Сургууль”-ийн хамт олон “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-д нэгдэж, тус бүр хандив өргөлөө. Төвийн зүгээс байрны ашиглалт, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар илэн далангүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол хэл соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм үйлсэд нэгдэж буй эдгээр сургуулийн багш нар, хамт олон, эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.