“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн цагаан сарын битүүний орой “Монгол Өв Соёлын Төв”-ийн байран дээр зохион байгуулсан Чикаго дахь монгол лам нарын буян номын хурлын үеэр Чикаго дахь Буриад Коммюнитигээс тус байрыг худалдан авах ХАНДИВ-д зориулж 3115 $ өргөлөө. Буриад зон олондоо гүн талархал илэрхийлж, ирж буй луу жилдээ ажил үйлс нь үргэлжид өргөжин дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

