Чикагогийн анхны шинэ жилийн баярын цэнгүүн дээр дуудлага худалдаа болж өнгөрлөө

Чикагогийн монголчуудын бизнес зөвлөл /Mongolian Business Council in Chicago (MBCC) /-өөс зохион байгуулсан Шинэ жилийн баярын цэнгүүний үеэр “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагааг дэмжиж “Их Хаадын Чулуу” ХХК-иас  урлан бүтээсэн эр зоригийн бэлгэдэл болсон Чингис хааны догшин хар сүлд, Монгол үндэстний бахархалт шувуу болох шонхорыг дээрээ сар, нар, галыг залсан сийлбэртэй, толгой нь дөрвөн зүг, найман зовхисыг хамгаалагч очир эрдэнэ, шүрэн хос загас бүхий сийлбэртэй, давхар алтан нуухтай хар хаш хөөргийг дуудлага худалдаанд оруулж, эмч Б.Балдансамбуу 3000 ам.доллараар худалдан авлаа. Дуудлага худалдаанаас олсон орлогыг “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад зориулах юм.

Соёлын өвийг тээгч, түгээн дэлгэрүүлэгч “Их Хаадын Чулуу” ХХК-ийн захирал О.Ариунболд, түүний баг хамт олонд гүн талархал илэрхийлж, Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Scroll to Top