“Цагаан сар-2024” шатрын түргэвчилсэн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Чикагогийн монголчуудын дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цагаан сар-2024” шатрын нээлттэй түргэвчилсэн (Rapid) тэмцээн “Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд тус байрыг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ы хүрээнд амжилттай зохион явагдлаа.

Тэмцээний 7 хүртэлх насны нээлттэй ангилалд Есөнтөмөрийн Төрмандах тэргүүн байр, Баяртамирын Одбаяр дэд байр, Ариунболдын Мөнх-Арми гутгаар байр; 12 хүртэлх насны нээлттэй ангилалд Дашдэмбэрэлийн Данзан тэргүүн байр, Оюунболдын Төгсцогт дэд байр, Эрхэмсанаагийн Анир гутгаар байр; Насанд хүрэгчдийн нээлттэй ангилалд Лхагважамцын Очирбат (CM) тэргүүн байр, Юндэнгийн Баяр дэд байр, Оюун-Эрдэнийн Амартүвшин гутгаар байр тус тус эзэлж, тус бүр ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдав.

Энэ удаагийн “Цагаан сар-2024” шатрын тэмцээнд оролцогч нарын хураамжийн орлогоос бүрдсэн цэвэр ашиг болох 500 ам.долларыг “Монгол Өв Соёлын Төв”-ийн хандивын дансанд шилжүүллээ. Тэмцээнд оролцсон нийт тамирчид болон тэдгээрийн гэр бүл, эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлж, ирж буй ХҮII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ элгээр энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье. Хотол олноороо сайхан шинэлээрэй.

Similar Posts