Цагаан сар-Чикаго 2024 үзэсгэлэн худалдааны үеэр хандивын арга хэмжээнүүд амжилттай боллоо

“Монгол Өв Соёлын Төв”-ийн байранд болсон “Цагаан сар-Чикаго 2024” үзэсгэлэн худалдааны үеэр “Өв Чуулган Бүлхэм”-ээс санаачлан зохион байгуулсан сугалаа, худалдан авалтын хүрээнд болон хандив өргөсөн нийт үнийн дүн 2875 ам.доллар цугларсныг хандивын дансанд шилжүүллээ.

Уг хандивын арга хэмжээг зохион байгуулахад “Монгол Өв Соёлын Төв”-тэй хамтран ажилласан “Өв Чуулган Бүлхэм”-ийн хамт олон, сугалаанд оролцсон нийт иргэд, ААНБ, худалдан авалт хийсэн хувь хүмүүст гүн талархал илэрхийлж, ирж буй модон луу жилдээ ажил үйлс нь үргэлжид дэлгэрэн хөгжихийн ерөөл дэвшүүлье.

Та бүхэн хотол олноороо сайхан шинэлээрэй.

Similar Posts