“Хурд” хамтлаг Монгол Өв Соёлын Төвд зочиллоо

Монгол Улсын Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг АНУ-д хийж буй аялан тоглолтоо Чикаго хотоос эхлэн энэ хүрээндээ Монгол Өв Соёлын Төвөөр зочлон,  Төвийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хурд” хамтлаг нь хилийн чанад дахь монголчуудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан  Монгол Өв Соёлын Төвөөс санаачлан хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг анхнаасаа тууштай дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаад байгуулагдаад 1 жилийн ой тохиож буй цаг үед “Хурд” хамтлаг хүрэлцэн ирсэн нь бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Монгол Өв Соёлын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн У.Зоригтбаатар, А.Цог нар Төвийнхөө цаашдын төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга, ярилцлага хийлээ.  

Scroll to Top