Чикаго орчимд үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон сонгодог хөгжим, үндэсний бүжгийн сургалтын төвүүд, “Chicago City Band” хөгжмийн хамтлаг, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллагууд “Монгол Өв Соёлын Төв”-ийн тогтмол үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-д нэгдэж, УРИАЛГА-д гарын үсэг зурлаа. Мөн тэдгээрээс гадна “Монгол Өв Соёлын Төв” төслийг эхнээс нь тууштай дэмжин ажиллаж буй бие даасан уран бүтээлчид болох хөгжмийн зохиолч Ш.Энхбат, хөгжимчин хөгжмийн зохиолч Л.Ганзам, шанзчин Н.Зүмбээ, яруу найрагч Х.Тэргэл, DJ Баяраа, дуучин Т.Үүрийнтуяа, Н.Гантулга, Т.Дөлгөөн, BX, Т.Ганбаяр, Г.Нарангэрэл, Өвөр Монголын алдарт дуучин Алтанбүргэд нарт Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар болон “Монгол Өв Соёлын Төв”-ийн зүгээс гүн талархал илэрхийлж, Та бүхнийг урлагийн бурхан тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөе.