“Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллагаас АНУ-ын Татварын газар (Internal Revenue Service)-т гаргасан хүсэлтийг тус газраас хянан шалгаж, татвараас чөлөөлөгдөх статусыг олгосныг Та бүхэндээ мэдэгдэхэд таатай байна. Ингэснээр тус Төвд хандив өгсөн иргэд, байгууллагууд хандив өгсөн БАТЛАМЖ-аа үндэслэн холбогдох татварын хөнгөлөлтөө эдлэх нөхцөл бүрдэж байна. Хэрэв хандивлагч Та БАТЛАМЖ-аа хараахан хүлээж аваагүй бол тус Төвийн [email protected] и-мэйл хаягт хандаж авна уу.
Энэ дашрамд тус Төвийг АНУ-ын холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэхэд хууль эрхзүйн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлж буй Tsegts Law Group P.C хуулийн фирмийн өмгөөлөгч С.Баяржаргалд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.