“Монгол Өв Соёлын Төв” төслийн ХАНДИВЫН АЯН-ы сурталчилгааг монгол эзэдтэй аж ахуйн нэгжүүд дэмжиж байна

Чикаго хотод үйл ажиллагаа явуулдаг монгол эзэдтэй компаниуд болох: 

С.Баяржаргал (Цоохой) эзэнтэй  S.B Express Inc.;  

С.Баяржаргал захиралтай Tsegts Law Group P.C хуулийн фирм;  

Л.Гангэрэл эзэнтэй Мазаалай монгол ресторан;

Ц.Ганхүлэг эзэнтэй  Genesis 5 Logistic Cargo Inc.;  

А.Мөнгөнсүх (MC) эзэнтэй Арвин монгол зоог ресторан;

З.Отгонбаяр эзэнтэй Shuurkhai Cargo Inc.;

Д.Оюунбилэг эзэнтэй Anglo Freight USA Inc.;

О.Цэцэгмаа эзэнтэй Jackie O’s үсчин, гоо сайхны газар;

З.Түвшинзул захиралтай Гоо Зул үсчин зэрэг газруудад  “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ны сурталчилгааны плакат, хандивын хайрцаг, стандинг, тараах материалууд байршууллаа. Аяны хүрээнд ийнхүү сурталчилгаа, мэдээллээр дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаа дээрх компаниудын эздэд гүн талархал илэрхийлж,

Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан хамт олонд  ажил үйлс нь үргэлжид өргөжин тэлж байхын ерөөл дэвшүүлье.

Scroll to Top