“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг дэмжиж Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар, МҮХАҮТ-ын АНУ дахь Төлөөлөгчийн газар, “Chicago Mongols Chess Club”, “Tugs Gens Chess Club”-ууд хамтран шатрын зэрэг тоглолт, рапид шатрын тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээний эхэнд Шатрын Олон улсын мастер, Консул Т.Батцэцэг нийт 17 тоглогчтой шатрын зэрэг тоглолт хийв.
Шатрын рапид тоглолтын тэмцээнд нийт 19 шатарчин ур ухаанаа сорьсноос 12 хүртэлх насны ангилалд тэргүүн байрыг Д.Данзан, дэд байрыг Д.Батмэнд, гутгаар байрыг Р.Энгүүн /эмэгтэй/ нар, насанд хүрэгчдийн ангилалд П.Золбоо тэргүүн байр, О.Амартүвшин дэд байр, И.Ядамсүрэн гутгаар байр тус тус эзэлж мөнгөн шагналаар шагнагдав.
Тус шатрын тэмцээний үеэр шатрын спортыг дэмждэг шатарчдын гэр бүл, хувь хүн, шатрын клубуудээс нийт 6400 ам.доллар-ыг “Монгол Өв Соёлын Төв”-ийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хандивлалаа.