“МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ” ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ, ХАНДИВЫН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО

Чикаго хотноо шинээр байгуулагдсан Д.Энхтөр ахлагчтай “Chicaco City Band” хамтлагийн санаачилгаар “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг дэмжих урлагийн үдшийн цэнгүүн боллоо.  Үдшийн цэнгүүнд Чикаго хотноо ажиллаж амьдарч буй монгол уран бүтээлчид болох дуучин СТА Үүрийнтуяа, Дөлгөөн, Гантулга нар, мөн Өвөр Монголын алдарт дуучин Алтанбүргэд нар ая дууны дээжээ өргөн аянд нэгдлээ.  Уг цэнгүүнд хүрэлцэн ирсэн монгол иргэдээс нийт 1300 ам.доллар хандивласныг “Chicaco City Band” хамтлагийн нэр дээр Төвийн дансанд байршуулсан болно.  Хандивын мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү. https://mongolianheritagecenter.org/khandivlagchid/

Scroll to Top