Чикаго хотноо амьдарч, уран бүтээлээ туурвиж буй зураач, урлаг түүх судлаач, доктор Дашнямын Отгонтөгс (Том Dashnyam) “Монгол Өв Соёлын Төв”-ийн удирдлагуудтай уулзаж, тус Төвийн байранд зориулж өөрийн бүтээсэн “Монгол Өв Соёл мандан бадраг” сэдэвт тосон зураг, мөн Харшийн Төв шинэ жилийн арга хэмжээний үеэр явагдах дуудлага худалдаанд зориулж “Тэнгэрийн хаан” зураг тус тус бэлэг болгон өргөн барилаа. Түүнчлэн Д.Отгонтөгс, түүний гэр бүлийн зүгээс өсөн нэмэгдэхийн бэлгэдэл болгож 1111 ам.доллар хандивлалаа. Том Дашням Таны Монгол өв соёлоо түгээн сурталчилах, өвлүүлэн хадгалуулах алсын их замд тань өндөр их амжилт хүсэн ерөөе.