“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө худалдан авах хандивын аянг монгол эзэдтэй компаниуд дэмжиж хандив өргөлөө

АНУ-ын төвийн бүс дэх монголчуудын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг эхлүүлж Чикаго орчимд үйл ажиллагаа явуулдаг монгол эзэдтэй компани, аж ахуйн нэгжийн удирдлагууд Консулын газарт хүрэлцэн ирж аянд нэгдэн, хандив өргөлөө.  Анхдагч хандивлагчид болсон  iCodice LLC, С.Баяржаргал захиралтай S.B Express Inc. , Монгол Улсын “Ачинскай” ХХК, Л.Болортуяа захиралтай Bolor Associaties Inc.,  Р.Досболат захиралтай Mon Pride Express Inc. , Б.Төгсбаяр захиралтай KGI Group Inc. , Л.Гангэрэл захиралтай Mazalae Inc. монгол ресторан,  уламжлалт анагаах ухааны эмч, “Монголдоо тэмүүлсэн сэтгэл” номын зохиогч А.Өлзийбаяр нартаа Чикаго дахь монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж, Та бүхний гэр бүл, хамт олонд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхэн байхыг хүсэж, бизнесийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлэхийг ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Similar Posts