“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хурал болов

АНУ-ын баруун төвийн бүс дэх монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 9 дүгээр сарын 20-ны өдөр боллоо. Тус хурлаар нээлттэй зарласан Урилгын дагуу Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох хүсэлтээ илэрхийлсэн 4 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр нэмж батламжлан, “Монгол Өв Соёлын Төв”-ийн дүрмийг батлав. Дүрмийн хүрээнд мөн тус Төвийн менежерээр Ч.Сэлэнгийг томиллоо.

Scroll to Top