“Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагааны зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөх зорилготой Зөвлөхүүдийн зөвлөлийн анхны хурал оны зааг дээр цахимаар явагдлаа. Хурлаар шинэ тулгар үүсгэн байгуулагдаад байгаа “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагааны явц байдал, Төвийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээ, хэлцлийн явц байдал, хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаа, хандивын бүтэц зэрэг талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид Зөвлөхүүдийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөхүүдийн санал зөвлөмжийг сонсч, дараагийн хурлыг ойрын хугацаанд биечлэн зохион байгуулахаар тогтлоо.