“Монгол Өв Соёлын Төв”-ийг дэмжиж НҮДН Эмэгтэйчүүдийн Холбооноос хандив өргөлөө

Чикаго орчимд  шинээр үүсгэн байгуулагдаад байгаа монгол бүсгүйчүүдийн нэгдэл болох гишүүддээ үйлчилдэг ашгийн бус байгууллага НҮДН Эмэгтэйчүүдийн Холбооны үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Д.Намуун, хамтран үүсгэн байгуулагч Дэд Ерөнхийлөгч Ч.Норовсүрэн нар Консулын газарт хүрэлцэн ирж, “Монгол Өв Соёлын Төв”-ийн үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах ХАНДИВЫН АЯН-ыг дэмжиж 500 ам.долларын хандив өргөлөө.  Тус хоёр байгууллага цаашид хамтран ажиллах, мэдээлэл солилцох, зарим арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, харилцан туршлага солилцож байхаар ярилцлаа. Та бүхэндээ гүн талархал илэрхийлэхийн хамт цаашдын үйл ажиллагаанд нь өндөр их амжилт хүсье.  

Scroll to Top