Чикаго орчмын монголчуудын холбооны тэргүүн Б.Цэрэнбатаас “Монгол Өв Соёлын Төв”-д хандаж албан бичиг ирүүлж зарим асуултад хариулт авах, олон нийтэд нээлттэй хэлбэрээр мэдээллэх хүсэлтийн дагуу Та бүхэндээ дараах мэдээллийг хүргэж байна. “Монгол Өв Соёлын Төв”-ийн цахим мэдээллийн албан ёсны вэб сайт / www.mongolianheritagecenter.org /, фэйсбүүк хуудас /Mongolian Heritage Center /-аараа дамжуулан бүхий л үйл ажиллагаа нээлттэй, ил тод явж буйг энэ дашрамд дурдъя. Хүлээн авч танилцацгаана уу.



