Ази, Хавай, Номхон далайн орнуудаас гаралтай коммюнитид үйлчилдэг байгууллагуудын холбоо(CAPACD)-ны төлөөлөл 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол өв соёлын төвд зочлов.
Арга хэмжээний эхэнд Консул, Монгол өв соёлын төвийн Удирдах зөвлөлийн дарга Т.Батцэцэг үг хэлэхдээ Ази, Хавай, Номхон далайн орнуудаас гаралтай коммюнитид үйлчилдэг байгууллагуудын холбооны төлөөлөгчид Монгол өв соёлын төвд тусгайлан зочилж буйд талархал илэрхийлж, Чикаго орчмын монгол коммюнитигийн талаар танилцуулав. Монгол өв соёлын төвийн менежер Ч.Сэлэнгэ төлөөлөгчдөд төвийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
Чикаго орчимд амьдардаг монгол уран бүтээлчид уртын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, хувцас загварын үзүүлбэр үзүүлснийг гадны зочид сонирхон үзэв.
CAPACD-ын төлөөлөгчид түүнчлэн Монгол өв соёлын төв дээр байрлаж буй “Mongolian Designers Store” дэлгүүрээр зочилж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс худалдан авлаа.