Englis below.
Монгол Өв Соёлын Төв “Asian Giving Circle” байгууллагаас олгодог тэтгэлгийг 2024 онд авах ашгийн бус байгууллагуудын нэгээр шалгарч, 10 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг авсныг мэдээлэхэд таатай байна.
Байгуулагдаад удаагүй байгаа Монгол Өв Соёлын Төвийг бэхжүүлэхэд цагаа олсон, чухал дэмжлэг үзүүлсэн “Asian Giving Circle” байгууллагад Чикаго орчимд амьдарч буй монголчуудын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Asian Giving Circle” нь “Chicago Community Trust” байгууллагын бүтэц дэх салбар байгууллага бөгөөд Чикаго орчимд үйл ажиллагаа явуулдаг Ази, Номхон далайн орнуудаас гаралтай иргэдийн үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллагуудыг дэмжихийг зорилгоо болгодог. 20 гаруй жилийн турш тус байгууллага өөрсдийн гишүүдийн нөөц боломжийг ашиглан Ази, Номхон далайн орнуудаас гаралтай иргэдийн коммюнитигийн төрөл бүрийн, өөрчлөгдөн хувирч буй хэрэгцээг хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн байна.
MONGOLIAN HERITAGE CENTER HAS BEEN AWARDED
THE ASIAN GIVING CIRCLE 2024 GENERAL OPERATING GRANT
It is a great pleasure to announce that the Mongolian Heritage Center has been awarded $10,000 grant, as one of the 10 nonprofit recipients of the Asian Giving Circle 2024 General Operating Grants.
On behalf of the Mongolian community in the greater Chicago area, the Mongolian Heritage Center expresses heartfelt gratitude for this generous support from the Asian Giving Circle. The grant provides crucial and timely support to the Center which still is in its early stage of establishment.
The Asian Giving Circle (AGC), an initiative of The Chicago Community Trust, supports Asian American and Pacific Islander (AAPI)-led nonprofits in the Chicago region through collective community giving. For over 20 years, AGC has pooled resources from its members to provide grant funding in support of the diverse and evolving needs of the region’s AAPI community.