“МОНГОЛ ӨВ СОЁЛЫН ТӨВ”-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

АНУ-ын баруун төвийн бүсэд амьдарч буй монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг хангах, хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээх, заан сургах, монгол амин чанарыг бэхжүүлэх эрхэм зорилготой “Монгол Өв Соёлын Төв” (“Mongolian Heritage Center”) байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3 дахь жилтэйгээ золгож байна.

Монгол коммюнитигийн гишүүд хамтран эзэмшиж, ашиглах үл хөдлөх хөрөнгөтэй болох зорилт маань бүхэлдээ амжилттай хэрэгжиж, Төвийн үйл ажиллагаа жигдэрч байна. Цаашид Төвийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, агуулгыг баяжуулах, анги танхимын тохижилтыг илүү сайжруулахад монгол үндэстнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй хүн бүрийн хувь нэмэр чухал билээ.

Төвийн Удирдах зөвлөлийн зарим гишүүний ажиллах хугацаа дууссантай холбоотойгоор 5 хүртэлх тооны гишүүн нэмэх боломжтой болоод байна. АНУ дахь монгол үндэстний орон зайг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах энэхүү нээлттэй УРИЛГЫГ хүргүүлж байна. 

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн нь а/ Удирдан манлайлах, зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх; б/ Жил бүр Удирдах зөвлөлийн гишүүний татварыг төлөх чадамжтай байх шалгууртай бөгөөд сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү. Үүнд:

1. Нэр дэвшигчийн товч намтар /Хавсралт 1:/

2. Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч бичгээр гаргасан Баталгаа /Хавсралт 2:/

3. Гэмт хэргийн холбогдолгүй байх.

Холбогдох материалыг pdf хэлбэрээр info@mongolianheritagecenter.org хаягаар 2026 оны 1 дүгээр сарын 16-ны Баасан гарагийн 17.00 цаг хүртэл хүлээн авна.  

Сонирхсон иргэдтэй Төвийн Удирдах зөвлөлийн гишүүд ярилцлага хийнэ.

Хавсралт 1: УЗ-ийн гишүүний товч намтар

Хавсралт 2: Баталгааны загвар

Жич: Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй.

https://mongolianheritagecenter.org/wp-content/uploads/2026/01/УЗ-ийн-гишүүний-Баталгаа.pdf

https://mongolianheritagecenter.org/wp-content/uploads/2026/01/УЗ-ийн-гишүүний-анкет-1.pdf

Scroll to Top