“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөл хуралдав

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны ээлжит хурлаа Төвийн худалдан авч буй шинэ байрандаа зохион байгууллаа. Уг хурлаар Төвийн 2023 оны санхүүгийн тайлан, 2024 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар хэлэлцэж, мөн тус байрны ашиглалт, хамгаалалт, интернэт сүлжээ, түрээс, түрээсийн төлбөрийн талаар худалдан авалтад оролцогч монгол аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай тохиролцлоо. Цаашид Төвийн үйл ажиллагааг байнга явуулах зорилгоор менежмэнтийн багийг өргөтгөн бэхжүүлж, зохицуулагчаар Б.Буянжаргалыг томиллоо.

Similar Posts