МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ХЭЛ ХУУР ХӨГЖМИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Соёлын элч, МУСТА, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэрийн монгол уламжлалт “Хэл хуур” хөгжмийн соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилготой уулзалт, тоглолтыг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас санаачлан 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Өв Соёлын Төвийн Их танхимд зохион байгуулав.

Чөлөөт уулзалтад хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд нүүдэлчин түмний эртний үнэт өв, соёлын эгшигт дархлаа болсон хэл хуур хөгжмийн төрлүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, хэл хуур хөгжмийг суралцах анхан шатны сургалтыг авав.

Хилийн чандад өв соёлоо сурталчлан таниулж буй Монгол Улсын Соёлын элч, МУСТА, Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Scroll to Top